Friday, July 10, 2015

Дөрвөн иргэн шороонд дарагдаж, нэг нь амиа алдав

Дөрвөн иргэн шороонд дарагдаж, нэг нь амиа алдав

12 минутын өмнө

Өчигдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Баянгол үйлчилгээний төвийн урд шинээр баригдаж буй барилгын бохирын хоолойн ухсан нүхэнд ажиллаж байсан дөрвөн хүн шороонд дарагджээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход "Дельта" ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгад бохирын шугам тавих зорилгоор ухсан 3.8 метрийн гүнтэй 1.8 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай нүхэнд ажиллаж байхдаа шороонд дарагдсан "Цагаан манлай" компанийн туслах ажилчид болох 21 настай Т, 24 настай Э, 37 настай М,  33 настай Ц гэх 4 залууг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, гурван иргэнийг эсэн мэнд аварсан бол нэг иргэн нь амиа алджээ.

Эсэн мэнд аврагдсан гурван иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЯТТ 103-ын эмчид хүлээлгэж өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment