Sunday, August 30, 2015

Г.Дэнзэнг шүүхгүй, өршөөлд хамрагдана

Г.Дэнзэнг шүүхгүй, өршөөлд хамрагдана

49 минутын өмнө


ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн авлигын хэргээр цагдан хорьж, 80 гаруй хоног саатуулаад батлан даалтад гаргасан. Тэрбээр өөрийг нь хууль бусаар хорьж цагдаж байна хэмээн эсэргүүцэж, улмаар өлсгөлөн зарласан тул биеийн байдал нь муудаж шүүхээс батлан даалтад гаргасан юм.

Харин Өршөөлийн тухай хууль батлагдан гарснаар авлигын хэргээр шалгагдаж буй олон цагаан захтнууд мөн хоригдож байгаа этгээдүүд наранд гарах боломжтой болсон.

Тэгвэл Г.Дэнзэнгийн хувьд өршөөлд хамрагдах боломжтой болж байгаа аж. Тэгэхээр түүнд холбогдох эрүүгийн хэрэг нь шүүх хурлаар орохгүй, шууд өршөөлд хамрагдах боломжтой гэдгийг эх сурвалж хэлэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment