Sunday, August 30, 2015

Ажлаа ойлгоогүй дарга Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн үү?

Ажлаа ойлгоогүй дарга Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн үү?

27 минутын өмнө

Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий "Аccess" сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж ашиг олж байсан гэх хэрэг сүүлийн үед асуудал үүсгээд байгаа. Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИНЕГ-т ажиллах үеэрээ олж мэдсэнээ нийтэд мэдээлсэн. Улмаар ийм зөвшөөрлийг олгосон ЗТЯ-ны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, улмаар ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ авахыг үүрэгдсэн. Үүний дагуу зарим хүнийг халаад байгаа гэх мэдээлэл ч бий.
 
"Хилийн хяналтын бүсэд удаан хугацааны туршид ийнхүү бизнес хийж, сурталчилгааны сэтгүүл худалдаалах зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас "Хүннү лорд" компанид  олгосон. Бид мэдэхгүй" гэх тайлбарыг "Чингис хаан" нисэх буудлын дарга М.Даваажав Ерөнхий сайдад хэлсэн байдаг. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд яаманд ирүүлсэн албан тоотыг буруу ойлгож, ажилдаа хариуцлагагүй хандсан М.Даваажав дарга Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн гэдгийг ЗТЯ-ны холбогдох албан тушаалтнууд албан ёсоор мэдэгдлээ.

Зам, тээврийн агаарын тээврийн хэрэгжилтийн бодлогыг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан энэ талаар хэлэхдээ "Манай яаманд өнгөрсөн гуравдугаар сард "Хүннү лорд" компаниас хилийн хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг ирүүлсэн. Албан бичгийг судлан үзээд энэхүү асуудлыг Зам, тээврийн яамнаас шийдвэрлэхгүй гэх утга бүхий хариу албан бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл, тус зөвшөөрлийг ЗТЯ-наас олгоогүй гэсэн үг. "Чингис хаан" олон улсын нисэх буудлын удирдлагууд ямар зорилгоор Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн болохыг ойлгохгүй байна" гэсэн юм. Тэгвэл өнөөдөр "Асcess" сэтгүүлийг эрхлэн гаргагчид нь үнэн зөв мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлажээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment