Thursday, October 8, 2015

Нөхрөө гардсан бүсгүй ял сонсоно

Нөхрөө гардсан бүсгүй ял сонсоно

27 минутын өмнө


Саудын Арабт гэрийн үйлчлэгч эмэгтэйтэйгээ дотноссон нөхрийнхөө дүрс бичлэгийг хийсэн эмэгтэйг шүүхээр болжээ. Түүнийг хүний нэр төр, алдар хүндийг гутаасанд буруутгаж байгаа юм. Нөхөр нь эхлээд гэрийн үйлчлэгчтэй ярилцаж, дараа нь түүнийг барьж аваад үнсэж буйг эхнэр нь гар утсаараа бичиж авсан аж. Итгэл алдсан нөхрөөсөө өшөө авахын тулд энэ эмэгтэй уг бичлэгийг нийгмийн сүлжээнд тавиад, дор нь "Ийм нөхрийг хүлээж байгаа хамгийн бага шийтгэл бол түүнийг гутаах явдал юм" гэж бичжээ.

Бичлэгийг цахим сүлжээгээр их олон хүн үзсэн байна. Хүмүүсийн дийлэнх нь мэхлэгдсэн эмэгтэйн талд оров. Өмгөөлөгч нарын хэлж байгаагаар бол энэ эмэгтэй нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох юм уу 500 мянган риал буюу 87 мянган еврогийн торгууль хүлээх аж. Саудын Арабын хуулинд зааснаар бол хэн нэгнийг эвгүй байдалд оруулж мэдэхүйц зураг, бичлэгийг авсан аливаа хүн шийтгэл хүлээх ёстой билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment