Thursday, October 8, 2015

ESPN Кобег ”доош нь хийв”

ESPN Кобег "доош нь хийв"

28 минутын өмнө


ESPN суваг жил бүр ҮСБХ-ны тоглогчдыг 400-аас нэг хүртэлх байрыг эзлүүлж жагсаадаг билээ. Тэд тоглогчдын эзлэх байрыг санал асуулга явуулах аргаар тодорхойлдог юм. Санал өгөгчид тухайн тоглогч багтаа ялалт байгуулахад нь хэдий хэмжээний ашиг тустай тоглолтыг үзүүлж байгаа вэ гэдгийг нь харгалзаж үзнэ. Энэ удаад "Лос Анжелес Лэйкерс" багийн хамгаалагч Кобе Брайант чансааны 93 дугаар байрт жагсчээ.

"Өдгөө тэр хошин шогийн баатар болоод байгаа. Брайант талбай дээр өнгөрүүлж буй цагийнхаа дийлэнх хэсэгт бөмбөг залж байгаа. Өмнө нь хоёр ч тоглогч хаалт хийсэн ч гэсэн холын зайны шидэлтүүдийг маш олноор хийдэг болсон. Магадлал тун багатай довтолгоонуудыг хийх нь ихэссэн" гэж ESPN шүүмжлэв.

Өнгөрсөн жил Брайант 40 дүгээр байрт жагссан билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment