Thursday, November 26, 2015

Амаль Клуни сүйн бөгжөө зүүхээс татгалзав

Амаль Клуни сүйн бөгжөө зүүхээс татгалзав

19 минутын өмнө


Жорж Клуни, Амаль Аламуддин нар албан ёсоор гэрлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нуган үрээ хүлээж авахаар бэлтгэж буй гэх яриа гарсан. Цагтаа Жорж хайртдаа 700 орчим мянган долларын үнэтэй сүйн бөгжийг бэлэглэсэн байдаг. Мэдээж хэрэг, Амаль түүний гэрлэх саналыг хүлээж авсан юм.

Өдгөө Амаль, Жорж нар аль хэдийнэ эхнэр, нөхөр болсон ч саяхан хүний эрхийн хуульч бүсгүй сүйн бөгжөө зүүхгүй хэмээн мэдэгджээ. Амаль тэр бөгж нь дэндүү хүнд жинтэй хэмээн маягласан аж.

Үлэмж том үнэт чулуун шигтгээтэй тэрхүү бөгж олны анхаарлыг дэндүү ихээр татдаг тул хүмүүс түүнийг нь ойроос үзэхийг хүсэмжлэн бүсгүйн амар заяаг үзүүлэхээ больсон гэнэ шүү. Тийм учраас л Амаль олон түмний анхаарлыг бага татахын тулд өндөр үнэтэй гоёлоо илүү даруухнаар сольсон байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment