Thursday, November 26, 2015

Ричард Гир шинэ хүүхнээ танилцуулав

Ричард Гир шинэ хүүхнээ танилцуулав

44 минутын өмнө

Хайр дурлал үгүй болж, чи хэн нэгнээс залхсан бол яах хэрэгтэй вэ? Нэг нэгнийгээ тамлахаа больж, шинэ хайраа хайж эхлэх нь зүйтэй гэнэ шүү. Нэрт жүжигчин Ричард Гир эхнэртээ хайргүй болсон гэдгээ ойлгоод яг ийм алхам хийсэн юм.

Тэрбээр хоёр жилийн тэртээ гэр бүлээ цуцлуулсан ч өнгөрсөн оны дундуур залуухан бүсгүй Алехандра Сильватай харагдах болсон билээ. Тэд жил хагасын туршид үерхсэн ч дөнгөж энэ оны зун эргэн тойрны хүмүүст өөрсдийн харилцааныхаа талаар ярихаар шийдсэн. Одоо тэд хэн нэгнээс ичиж зоволгүй хамтдаа энд тэнд явах болжээ.

66 настай Гир, 32 настай Сильва нар саяхан Ричардын тоглосон шинэ киноны нээлт дээр хамтдаа очсон байна. Хоёр жилийн тэртээ эхлүүлсэн гэр бүл цуцлах ажиллагаа одоог хүртэл дуусгавар болоогүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment