Thursday, November 26, 2015

Малайзад цаазын ял сонссон Н.Золзаяа давж заалдана

Малайзад цаазын ял сонссон Н.Золзаяа давж заалдана

33 минутын өмнө


Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон манай улсын иргэн Н.Золзаяа тус улсын шүүхээс цаазын ял сонссон. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр болох аж. 

Түүний энэхүү хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байжээ.

Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment