Thursday, November 26, 2015

Ухаалаг төхөөрөмжтэй хүмүүсээс болгоомжил!

Ухаалаг төхөөрөмжтэй хүмүүсээс болгоомжил!

29 минутын өмнө

Финландын нийслэл Хельсинки хотод хөдөлгөөнд оролцохдоо үүрэн гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийг ашигладаг хүмүүсээс болгоомжлохыг сануулсан замын шинэ тэмдэг бий болжээ. Улаан, шар өнгийн гурвалжин тэмдэг дээр гартаа утас барин явж буй дүрснүүд дүрслэгдэв. Энэ замын тэмдэг хотын төвийн дүүрэгт тавигдсан байна.

Ухаалаг төхөөрөмжөөр оролдож яваад машинд мөргүүлсэн хүмүүс энэ тэмдгийг байрлуулах санаачлагыг гаргасан аж. Хөдөлгөөнд оролцохдоо гартаа ухаалаг төхөөрөмж барьж, хамаг анхаарлаа түүндээ зориулаад зам тээврийн осолд орж болзошгүй хүмүүст анхааруулга өгөхөөр энэ тэмдгийг байршуулсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment