Monday, February 1, 2016

Газ үнэрлэсэн хүүхдүүд баригдав

Газ үнэрлэсэн хүүхдүүд баригдав

1 цаг 20 минутын өмнө


Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд "газ" үнэртэх явдал ихэссэн тухай албаны хүн мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо "Өргөө-2 кино театрын 00-ын өрөөнд хүүхдүүд газ үнэртээд байна" гэсэн мэдээллийг  цагдаагийн байгууллагад өгчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад, Чингэлтэй дүүргийн 11-р  хороонд суух 14 настай эрэгтэй А, Чингэлтэй дүүргийн 19-р хороонд суух 14 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртсэн байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment