Thursday, February 11, 2016

Бибер хайраа илчлэв

Бибер хайраа илчлэв

1 цаг 43 минутын өмнө


Хэд хоногийн өмнө Канадын дуучин Жастин Бибер GQ сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрийн шинэ дурлалт бүсгүй болох Стивен Болдуины 20 настай охин Хэйлид хайраа илчилжээ. "Би түүнд үнэхээр хайртай. Бид хоёр хамтдаа дэндүү их цаг хугацааг өнгөрүүлж байгаа" хэмээн Бибер ярив.

Жастин, Хэйли хоёр хүүхэд байхаасаа л буюу 13 настайгаасаа танил билээ. Энэ бүх хугацаанд тэд сайн найзууд байсан бол өнгөрсөн жилээс үерхэж эхэлсэн байна. Түүнчлэн дуучин залуу өмнөх үйлдлүүддээ огт харамсдаггүй гэдгээ ярьжээ.

"Хүмүүс том болох тусмаа балчир насандаа их олон тэнэглэл хийсэн гэж боддог. Харин би тийм хүн биш. Хэрэв би өнгөрсөндөө эргэж очвол юуг ч өөрчлөхгүй. Миний гаргасан бүх алдаанууд намайг хүмүүжүүлсэн" гэж Бибер өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment