Friday, February 12, 2016

Виктория Бэкхем нөхрөөсөө салахгүй

Виктория Бэкхем нөхрөөсөө салахгүй

10 минутын өмнө


Хэд хоногийн дараа Нью-Йорк хотод 2016/2017 оны намар, өвлийн загварын долоо хоног эхлэх юм. Тэнд өөрийн цуглуулгыг загвар зохион бүтээгч Виктория Бэкхем толилуулна. Тэрбээр өөрийн нөхөр Дэвид болон хүү Брүклины хамтаар Нью-Йоркт хүрэлцэн иржээ.

Үзүүлбэрт бэлтгээд Виктория бүсгүй ямар ч зав чөлөөгүй байгаа учраас их ажлынхаа багахан завсарлагаанаар нөхөр, хүүтэйгээ уулзалдах боломжтой байгаа аж.

Олон тооны папарацци нар тэднийг дагалдаж байсан ч гэлээ Виктория гэр бүлийнхэнтэйгээ нэлээн оройтсон хойно үдийн зоог барьжээ. Гэр бүлийн хоёр гараасаа барилцсан байсан бөгөөд үүгээр хоёр тийш болох гэж байгаа гэсэн цуу яриа гарсныг үгүйсгэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment