Friday, February 12, 2016

Үйлдвэрлэгчид нэг тэрбумын борлуулалт хийжээ

Үйлдвэрлэгчид нэг тэрбумын борлуулалт хийжээ

Өнөөдөр 11 цаг 44 минут

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор жил бүрийн Сар шинийн өмнө Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан "Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдаанд 450 орчим үйлдвэрлэгчид оролцож, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаар нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдаа нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд нээгдэж, хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэн өндөрлөсөн. Ингэхдээ Хүннү молл, "Шөнийн зах", Хархорин хороолол дахь "Монгол аутлет" худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment