Wednesday, May 4, 2016

АТГ-ын даргаар томилох хүний нэрийг өгчээ

АТГ-ын даргаар томилох хүний нэрийг өгчээ

1 минутын өмнө


АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэр цагаас хойш даргагүй байгаа тус газрын даргыг даруй томилохыг шаардаж буйгаа МАН-ын бүлэг мэдэгдэж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Авлигатай тэмцэх газрын даргаар томилуулахаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын танилцуулгыг УИХ-д хүргүүлсэн байна.

Х.Энхжаргал нь 1964 онд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Өдгөө Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа, улсад 34 жил ажилласан цагдаагийн туршлагатай боловсон хүчин юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment