Wednesday, May 4, 2016

Кэйт Бланшет НҮБ-ын элч болов

Кэйт Бланшет НҮБ-ын элч болов

Өнөөдөр 14 цаг 22 минут


НҮБ дахь алдартнуудын тоонд бас нэгэн од нэмэгдэв. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан сайн дурын элчээр Австралийн жүжигчин Кэйт Бланшет сонгогдов.

Кэйт Бланшет хэвлэлийнхний өмнө мэдээлэл хийхдээ НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох нь түүний амьдралд чухал үйл явдал болж байгаа бөгөөд тэрбээр дүрвэгсдийн амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.

Эдүгээ Бланшетээс гадна НҮБ-ын элч төлөөлөгчөөр янз бүрийн салбарт Анжелина Жоли, Орландо Блум, Селена Гомес, Кристина Агилера гэх мэтчилэн олон одод ажиллаж байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment