Friday, May 27, 2016

П.Анужин Д.Арвин хоёр Баянзүрхэд ”халз” үзнэ

П.Анужин Д.Арвин хоёр Баянзүрхэд "халз" үзнэ

12 минутын өмнө


Улс төрийн хүчнүүд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан баталлаа. АН-ын ҮЗХ, МАН-ын бага хурлын өчигдөр оройхон эхэлсэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулан батламжлав.

Тухайлбал, АН-аас МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Баянхонгор аймагт нэр дэвшүүлэхээр болсон бол МАН-аас "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужинг БЗД-ийн 54-р тойрогт нэр дэвшүүлэхээр болжээ. Харин АН-аас тус тойрогт Д.Арвин өрсөлдөхөөр болжээ.

Түүнчлэн Болор цомын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймгийн 12-р тойрогт, Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн 29-р тойрогт тус тус нэр дэвшихээр болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment