Tuesday, June 28, 2016

Бон Жови хүнд өвчтэй фэндээ гэнэтийн бэлэг барьжээ

Бон Жови хүнд өвчтэй фэндээ гэнэтийн бэлэг барьжээ

1 цаг 14 минутын өмнө


Америкийн дуучин, хөгжимчин Жон Бон Жови уушгины хорт хавдартай болсон нэгэн шүтэн бишрэгч эмэгтэйд гэнэтийн бэлэг барьжээ. Тэр эмэгтэйн охин нийгмийн сүлжээгээр дамжуулж ээжийнхээ хайртай дуучин болох Жон Бон Жовигоос түүнийг эргэхийг хүссэн гэнэ. 54 настай рок дуучин үнэд орж, маяглаагүй байна. Тэрбээр өөрийн ажиллуулдаг нэгэн зоогийн газар ээж, охин хоёрыг үдийн зоогонд урьсан аж.

Өнгөрсөн бямба гаригт хүнд өвчтэй байгаа эмэгтэйн охин урилгын дагуу тэр зоогийн газар очтол гэнэт Бон Жови өөрийн биеэр гарч ирэн түүнтэй уулзсаны эцэст ээжид нь гитар хөгжим, бичсэн ном зэргээ бэлэглээд үнссэн байна. 2011 онд Бон Жови нэгэн буяны зоогийн газар байгуулсан билээ. Тэнд орж хоол идсэн хүмүүс байгаа мөнгөө өгөхөд болно. Харин хоолны мөнгө үлдээх чадваргүй хүмүүс тэнд хооллочихоод түүндээ таарсан ажил хийгээд явдаг юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment