Tuesday, June 28, 2016

ТҮЦ-үүдийг түр нүүлгээд буцаан байршуулна

ТҮЦ-үүдийг түр нүүлгээд буцаан байршуулна

33 минутын өмнө


АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангах үүднээс тохижилт хийгдэж буй 13 гудамжны зам дагуух түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхээр шаардах хуудсуудыг хүргүүлжээ. Улмаар нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүд ирэх сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилдаа буцааж тавих юм байна. Мөн үйлчилгээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох аж.

Үндэсний зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийн дагуу дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авсан ч ТҮЦ эрхлэгчид зочид төлөөлөгчид зорчих зам, маршрутын дагуу дур мэдэн дахин байрлуулж, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа гэнэ. Иймд хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцохоос гадна албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авахыг албаныхан анхааруулж байгаа юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment