Tuesday, June 28, 2016

Адель бүдүүлэг загнав

Адель бүдүүлэг загнав

4 минутын өмнө


Их Британийн дуучин Аделийн нэгэн шүтэн бишрэгч бүсгүй шүтээнийхээ гоёмсог дуу хоолойг сонсоод зогсохгүй тун ч эвгүй байдалд орсон гэнэ шүү. Нэртэй дуучин бүсгүй санаандгүйгээр түүний нүүр рүү хэхэрч орхисон байна. Адель өнгөрөгч бямба гаригт Гластонберигийн хөгжмийн наадамд оролцон ая дуугаа өргөсөн билээ.

Нарлаг Бразил Улсаас түүний тоглолтыг үзэхээр ирсэн Мария гэдэг бүсгүй дэргэдүүр нь өнгөрч явсан дуучин эмэгтэйн гараас чангаагаад, хамтарсан өөрөг зураг авахуулахыг гуйсан аж. Адель түүнтэй зураг авахуулах үеэрээ хэхэрч орхисон бөгөөд хожим нь үүнийгээ "Заваан гамбургер идсэнээс боллоо" гэж тайлбарлажээ.

Эвгүй байдалд орох шахсанаа мэдсэн Адель шүтэн бишрэгч бүсгүйгээ мөрөөр нь тэврээд "Ээ, бурхан минь. Би дөнгөж сая хэхэрч орхилоо. Уучлаарай. Дараа дахин уулзъя, Мария" гэж хэлээд инээмсэглэл тодруулан бушуухан шиг явж оджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment