Thursday, August 11, 2016

Самар түүж яваад модноос унажээ

Самар түүж яваад модноос унажээ

1 цаг 7 минутын өмнө


ГССҮТ-д түлэгдэж, цахилгаанд цохиулсан, өндрөөс унасан гэх гурван дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, СБД-9 "ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг шалгахад, СБД-20 хороонд суух 30 настай эрэгтэй Ц нь уржигдар 15.20 цагийн үед "ХТП-2324" станцад ажлаа хийж байгаад цахилгаанд цохиулж түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байгааг шалгаж байна. Мөн түүнчлэн БЗД-24 "ГССҮТөвийн түлэнхийн тасагт түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ" гэсэн шалгахад, тус хороонд оршин суух Э /эм.6н/ нь боорцог хайрсан тогоотой халуун тосыг татаж унаган түлэгдэж ЯТТ-ын 103-аар тус төвд хүргэгдэн иржээ. Мөн Чингэлтэй дүүрэгт "ГССҮТ-д өндөрөөс унаж гэмтсэн хүн ирж хэвтлээ" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авчээ.

Мэдээллийг шалгаад үзэхэд, Б /эр.46н/ нь Яргайтын зусланд самар түүхээр явж байгаад 20м өндөртэй модноос унаж гэмтэн ЯТТ 103-аар хүргэгдэн тус төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment