Friday, September 30, 2016

Блэйк Лайвли дахин амаржжээ

Блэйк Лайвли дахин амаржжээ

2 минутын өмнө


Америкийн жүжигчин Блэйк Лайвли, түүний нөхөр Райан Рэйнольдс нар хоёр дахь удаагаа ээж, аав болжээ.
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар "Хов жив яригч" киноны од 29 настай бүсгүй хүүхдээ Манхэттен дүүргийн нэгэн эмнэлэгт төрүүлсэн байна. Райан ч эхнэрээ эргэхээр шууд эмнэлэгт очсон гэнэ шүү.

Гэвч одоогоор тэд шинээр мэндэлсэн хүүхдийнхээ хүйс болон нэрийг нь зарлаагүй байгаа юм. Тэд 2012 онд гэрлэсэн билээ. Хоёр жилийн дараа Жэймс гэдэг охинтой болцгоосон. Яагаад охиндоо эрэгтэй хүний нэр өгсөн нь сонин. Учир нь, тэд өөрсдөө хүйсэндээ тохирохгүй нэртэй аж. АНУ-д Блэйк гэдэг нэрийг хөвгүүдэд, Райан гэдэг нэрийг ихэвчлэн охидод өгдөг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment