Friday, September 30, 2016

Хүмүүний зүрх хамгийн түрүүнд хөгширдөг

Хүмүүний зүрх хамгийн түрүүнд хөгширдөг

14 минутын өмнө


Зүрх бол бусад эрхтэнүүдээс хамаагүй түргэн хөгширдөг эрхтэн билээ. Өргөн далайцтай явуулсан судалгааны ажлын эцэст Лондон хотын их сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тэд Их Британийн хагас сая гаруй оршин суугчдын эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Цагаасаа эрт хөгшрөх үйл явц хүнд бүхэлд нь цохилт өгөх боломжтойгоос гадна түүний зарим нэг эрхтэнүүдэд нөлөөлдөг гэнэ.

575 мянган хүнийг хамруулсан судалгаагаар эдгээр хүмүүсийн 80 хувийнх нь зүрх биеэс нь эрт хөгширсөн болох нь тогтоогджээ. Зарим нэг хүндэвтэр тохиолдолд 45 настай хүмүүс 60 настай хүний зүрхтэй байсан аж. Судалгааг хийгчид үүний гол бурууг эрүүл бус амьдралын хэв маягт тохов. Таргалалт, биеийн хүчний ажил хийхгүй байдал зэргээс болж хүний зүрх эрт хөгширдөг байна.

Цагаасаа эрт хөгширсөн зүрх тухайн хүнийг зүрх, судасны өвчинтэй учруулж, түүний амьдрах насыг бүхэлд нь багасгадаг юм. Өндөр хөгжилтэй орнуудад зүрхний өвчин үхлийн хамгийн том шалтгааны нэг болдог. Дараа нь хорт хавдар бичигддэг аж. Их Британид насанд хүрсэн хүмүүсийн гуравны хоёр нь илүүдэл жинтэй буюу тарган байдаг гэнэ. Энэ нь Европ дахь хамгийн муу үзүүлэлт юм. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment