Tuesday, March 12, 2013

Оюутнуудын 70 мянгыг олгох гэхээр дансаа нээлгээгүй байна

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 3:51 pm

oyutnuud_70000-middle Манайхан тун чиг хачин улс юм. Бэлэн юм харсаар байгаад бүр сурчихсан ч юм шиг. Оюутнуудад олгож буй сар бүрийн 70200 төгрөгийг сургуулиар олгохоор "цаг тухайд нь өгөхгүй байна, дундаас нь кредит төлбөрт мөнгө суутгаад байна" гэхчилэн гомдол санал хүргэж одоо шууд оюутан бүрийн дансанд төрийн сангаас олгохоор болсон.

Гэтэл энэ мөнгө олголтыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх тул гуравдугаар сарын 11-ний дотор дурын банкандаа данс нээлгэхийг сануулж байсан ч одоог хүртэл дансаа нээлгээгүй нэлээд хэсэг оюутнууд байгаа гэнэ. Бүр зарим банк ямар ч мөнгө хураамж авалгүйгээр дансыг чинь нээгээд өгье гэж реклам хүртэл цацаж байсансан… Тиймээс хараахан дансаа нээлгэж амжаагүй байгаа оюутнуудыг сургуулийнхаа захиргаанд хандаж аливаа зөрчил байгаа бол 15-аас өмнө зохицуулахыг сануулж байна.

Дашрамд дурьдахад, Сургалтын төрийн сангаас оюутнуудын I, II, III сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 15-наас эхлэн олгох тухай мэдээллээ.

М.Сониуч.ugluu.mn

No comments:

Post a Comment