Ноён "Aerosmith"-ийн төмөр хөлөг
Хөгжмийн ертөнцийн домог болсон хамтлагуудын нэг "Aerosmith"-ийн дуучин Стивен Тайлер өвөрмөц стиль донж маягаар хэзээд ялгардаг нэгэн. Тэрээр өнгөрөгч амралтын өдрөөр "Stuart House Benefit" халамжийн төвийн арван жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох үеэр дэлхийд алдартай авто үйлдвэрлэгч Hennessey Performance-ийн 1.1 сая ам.долларын үнэтэй 2013 оны "Venom GT Spyder"- хөлөглөн ирж, олны нүдийг хужирлажээ. Хойд Америкаас гаралтай Hennessey Performance-ийн 2013 оны шинэ загвар болох 1200 морины хүчтэй, хос турбо бүхий V8 хөдөлгүүртэй "Venom GT Spyder"-ийг хөлөглөсөн Стивен дээрх арга хэмжээний нээлтийн үеэр машинаасаа буулгүй өөртэй нь мэндэлсэн олонтой гар өргөн мэндчилж байсан гэнэ.
Тайлерийн оролцсон "Stuart House Benefit"-ийн ойн баярт хамтлагийн гишүүн Жое Перри мөн урилгаар оролцжээ.



Э.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
No comments:
Post a Comment