Saturday, March 16, 2013

Хүнд даацын авто машины ангилалд өөрчлөлт орууллаа

03b023a02e7fa2b1bigНИТХ-аас 2009 онд батлагдсан журмаар бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны авто машинд "С", бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны авто машиныг "В" гэсэн ангилал болгож, замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтсон. Харин шинэчлэн боловсруулсан журмын төслөөр бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны авто машиныг "С" ангилал болгож, чиргүүлтэй авто машиныг "Е " гэсэн ангиллаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгохоор болжээ.

Түүнчлэн "В" ангиллын ачааны авто машиныг өдрийн 10:00-20:00 цагийн хооронд хотын зарим нэг гудамжуудад хөдөлгөөнд оролцохыг хориглох, С, СЕ ангиллын ачааны авто машиныг Бага тойруугийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Усны гудамжинд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар тусгажээ.

No comments:

Post a Comment