Мягмар гараг Гуравдугаар сар 12, 2:32 pm
Монголын үндсэний тэшүүрийн багийн тамирчин Г.Ууганбаяр 500 болон 1500 метрийн зайд Сочигийн өвлийн олимпод оролцох эрхээ авчээ.
Тэрээр Канадад болсон олимпийн эрхийн төлөөх цуврал тэмцээний эхний хэсгийн тэмцээнд тэшүүрчин Д.Дэлгэрмаагийн хамт оролцсон байна. Харамсалтай нь Д.Дэлгэрмаа хоёр долиор барианд хоцрон орсноор олимпод оролцох эрхгүй болжээ.
Гэсэн ч тэмцээнийг зохион байгуулагчид Д.Дэлгэрмаа болон Швейцарийн эмэгтэй тамирчинд гаргасан амжилтыг нь үнэлэн ирээдүйтэй тамирчин хэмээн "Хүндэтгэлийн медаль" гардуулсан байна.
Манай тамирчид маргааш эх орондоо хүрэлцэн ирэх бөгөөд тэдний дасгалжуулагчаар Тэшүүрийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Энхбаяр ахалж явжээ.
Г.Сонор.ugluu.mn
- Сэтгэгдэл 0
-
Loading ... - Үзсэн 2
- Tweet
No comments:
Post a Comment