Thursday, March 14, 2013

Жижиг оврын автобус

Энэ удаад Женевийн автосалонд гэр бүлээрээ аялал хийхэд илүү тохиромжтой microMAX автобусны концепт (загвар)-ыг Rinspeed компани танилцууллаа. Энэхүү автобусанд хагас зогссон байдлаар явах хэрэгтэй бололтой. Автобусыг 2013 оны 3 сараас эхлэн худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Швейцарийн Rinspeed компани нь жил бүр л гайхалтай хүлгүүдийн концепт, техник, технологийн өндөр түвшнийг харуулсан бүтээлүүд танилцуулж байдаг.


Rinspeed microMAX нь 3.7 метрийн урт 2.2 метрийн өндөр юм байна. Энэхүү автобусанд 5 хүн багтах бөгөөд хөргөгч, кофе чанагч болон зарим нэг төхөөрөмжүүдийг залгаж болох залгууртай аж. Rinspeed-ын мэдээлж байгаагаар салоныг 3 янзаар хийх боломжтой гэнэ. Энэхүү бяцхан автобусыг 5000-10000 еврогийн үнээр зарах төлөвлөгөөтэй байгаа аж.




Видео.

Мэдээ нэмсэн: hero

No comments:

Post a Comment