Thursday, March 14, 2013

Шинэ найз охиноо танилцууллаа

Шинэ найз охиноо танилцууллаа

Өнгөрсөн намрын билэгт сайн өдөр дуучин Мино, Дамбын Хишгээгийн том хүү Энхжин нар сүр дуулиантайгаар хуримаа хийсэн.  Хуримаа хийгээд ердөө 3 сар болоод хоёр тийш болсон хосууд өдгөө тус тусдаа амьдарч гэр бүлийн амьдралдаа цэг тавиад буй. Дуучин бүсгүй хэвлэл мэдээллэлээр салах болсон шалтгаанаа ч нууж хаалгүй хэлж урлагтаа үнэнч үлдэхээ ч хэлээд амжсан. Харин Энхжин дахин шинэ найз бүсгүйтэй болсноо тунхаглан хамтдаа  хөтлөлцөж яваад манай дуранд өртсөн юм. Шинэхэн найз охин нь 1994 онд төрсөн жаахан охин бөгөөд арван жилээ ч төгсөж амжаагүй байгаа аж. Ийнхүү Дамбын Хишгээгийн том хүү Энхжин 3 сарын дотор хуримаа ч хийж салаад , дахин 3 сарын дотор шинэ найз бүсгүйгээ сонгоод байна.
Эх сурвалж: www.grandnews.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment