Friday, March 15, 2013

Япончууд амттанаар хувцас хийжээ

Япончууд амттанаар хувцас хийжээ

Японы хүнсчид Токиод болсон загварын үзүүлбэр дээр идэж болох амттай хувцас хийжээ хэмээн The Daily Mail сонинд өгүүлсэн байна.


Tokyo Sweers Collection
Фото: Yoshikazu Tsuno / AFP


Хувцасны амттай деталиуд, гутал, малгай болон асессуарыг Японы нийслэлийн нэгэн  тансаг зочид буудалд болсон Tokyo Sweets Collection үзүүлбэрт зориулан хийсэн байв. Хамгийн олон тооны амттанууд малгайд байлаа. Малгайн чимэгт хүнсчид жимс ногоо, чихрийн бүтээгдэхүүнийг хайрласангүй.

Идэж болох цуглуулга дээр Коичи Изуми (Koichi Izumi), Тосихико Йорозука (Toshihiko Yoroizuka), Ке Охаси (Kei Ohashi) нарын Японы есөн нэр цуутай хүнсчин ажилласан гэж Agence France-Presse мэдээлжээ. Тэд загвар өмсөгчдийн хамт тайзнаа гарч загвараа танилцуулжээ.

Эдлэл хэрхэн харагдах нь гол биш харин түүний амт чухал байсан гэж хүнсчдийн нэг ярив. Ямар ч байсан тэднийг худалдаанд гаргахаар хийгээгүй, япон хүнсчдийн авъяасыг харуулах зорилготой байсан гэж гэж тус сонин мэдээлжээ.

"Tokyo Sweets Collection" шоу 2008 оноос хойш зохиогдож эхэлжээ. Зохион байгуулагчид жил бүр үзэгчдийг алмайруулсан бүтээл хийхийг оролддог ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment