Saturday, March 16, 2013

Кэти Холмс нүцгэлэв

Кэти Холмс нүцгэлэв

Холливудын дур булаам жүжигчин бүсгүй  Кэти Холмс нэрт жүжигчин Том Крузээс гэрлэлтээ цуцлуулснаас хойш уран бүтээлийн ажилдаа илүү анхаарах болсон билээ. Тэрээр өнгөрсөн зун Бродвейн тайзнаа эргэн ирж, "Dead Accounts" гэх шинэ жүжигт тоглосон юм. Тэгвэл өчигдөр жүжигчин Кэти Холмс үнэт эдлэл үйлдвэрлэлийн "H.Stern" компанийн "Iris" нэртэй шинэ цуглуулгыг сурталчилжээ.  Кэти Холмс далайгаас сэдэвлэсэн энэхүү алдарт брэндийн шинэ цуглуулгын чамин үнэт эдлэлүүдийг сурталчлахын тулд далайн эрэг дээр зогсож, нэлээд хэдэн цээж нүцгэн зураг авахуулах хэрэгтэй болсон байна. Түүнчлэн өдгөө 34 настай Кэти Холмс хэдийгээр мэргэжлийн  загвар өмсөгч биш боловч сурталчилгааны зураг авалтанд тэднээс дутахааргүй сайхан зургууд даруулж байсан нь мэргэжлийн зурагчны гайхшлыг төрүүлсэн гэнэ.

Дур булаам хосууд гэгддэг байсан жүжигчин Том Круз болон Кэти Холмс нар Сури гэх хөөрхөн охинтой болсон боловч өнгөрсөн долдугаар сард гэрлэлтээ цуцлуулан хоёр тийш болсон билээ.

Б.АНХТУЯА


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment