Wednesday, March 13, 2013

Хөвч таслах буюу циркумциз

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 3:39 pm

054 Бидний хэлж заншиснаар хөвч таслах буюу эр бэлэг эрхтний толгойн /тэрхийн/ арьсыг огтлохыг анагаах ухаанд циркумциз гэнэ.  Уг мэс ажилбарыг тээрхийн арьсыг бүхлээр нь ба хэсэгчлэн огтлох гэж хуваадаг.

Эрт дээр үеэс эхлэн лалын шашинтнууд, Иудейчүүд циркумцизийг шашны үндэслэлээр эрт дээр үеэс хийсээр ирсэн байдаг. Харин орчин үед эцэг, эхчүүд шашин болон эрүүл мэнд зэрэг янз бүрийн үндэслэлээр эрэгтэй хүүхдийнхээ хөвчийг таслулах болжээ.

Шалтгаан: Анагаах ухааны үүднээс хүүхдэд ийм мэс ажилбар хийхэд хүргэдэг гол шалтгаан нь фимоз буюу тээрхийн арьсны нарийсал юм. Фимозын үед тээрхийн арьс нарийссан, билэг эрхтний толгой ил гарах боломжгүй болсон айдаг. Үүний улмаас бэлэг эрхтэний толгойн орчимд бэлгийн өнгөр ихээр хуримтлагдан үрэвсэл үүсгэх аюултай байдаг.

Насанд хүрэгчдэд мөн л фимозын үед болон үрийн шингэн хэт хурдан гадагшлах шинжийн үед хийдэг. Тээрхийн арьсыг огтолсны дараа бэлиг эрхтэнийн мэдрэмтгий байдал нь буурснаар хурьцал илүү удан үргэлжилж, үрийн шингэн хэт хурдан гадагшлахаас ангижрах боломжтой.

Орчин үед тээрхийн арьс огтлохыг хагалгааг мэдээ алдуулалттай хийдэг болсон. 12-14 насны хүүхдүүдэд ерөнхий мэдээ алдуулалтын дор хийдэг болсон насанд хүрэгчдэд хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хийж болдог.

Хөвч таслахын эерэг тал:

Тээрхийн арьс огтлохыг хүүхдийн эрүүл мэндэд зарим талаар тустай гэж үздэг. Үүнд:

  • Хүүхдийн бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, давсагны үрэвсэл зэрэг шээсний замаар халдварладаг өвчин тусах эрсдэл нь 10 дахин багасдаг гэж үздэг.
  • Тээрхийн арьсыг огтолсноор БЗХӨ өвдөх эрсдэл эрс багасдаг гэж үздэг.
  • Эрэгтэй хүүхдэд нярайд нь тээрхийн арьсыг огтлох мэс ажилбал хийвэл бэлиг эрхтэний өмөн үүсэх эрсдэл нэлээд багасдаг
  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөнгийн шалтгаан болдог 16 ба 18 төрлийн папиломын вирусын халдварыг циркумциз хийлгэсэн буюу хөвчөө хөндүүлсэн эрчүүдээс авах магадлал бага. Эрчүүд нь толгой дараалан тээрхийн арьсаа огтлуулсан байдаг лалын шашинтан, иудейчүүдийн эмэгтэйчүүдийн дотор умайн хүзүүний хорт хавдар тун ховор тохиолддог нь үүний нэг жишээ аж.
  • Бэлгийн өнгөр үүсэх нь багасдаг болохоор бэлиг эрхтэний ариун цэвэр сайжирдаг.

Хөвч таслахын сул тал:

Элдэв хүндрэл ховор тохиолдох нь тун ховор. Гол төлөв мэс засалчийн чанаргүй ажлаас үүдэлтэй хүндрэл тохиолддог.

  • Мэс ажилбарын үрэвсэлт хүндрэл. Бүсэлхийнээс доош байрладаг болохоор шарх идээлэх эрсдэл ихэсдэг.
  • Хэт лав авах үед тээрхийн арьсыг хэт хүчтэй шахаж татсанаар бэлиг эртэн гэмтэх.

Т.Анир.ugluu.mn

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 15

No comments:

Post a Comment