Friday, March 15, 2013

Холли Берри “The Tonight”-д уригдав

Холли Берри "The Tonight"-д уригдав

Холливудын эрхэмсэг хатагтай нарын нэг нэрт жүжигчин Холли Бери даваа гаригийн орой Америкийн NBC телевизийн алдарт "The Tonight" ток шоунд хүндтэй зочноор уригджээ. "Амьд хүүхэлдэй", "Амгалан орон", "Хайрын солиорол", "Бумеранг", "Мангасуудын үдэшлэг", "Далайн шуурга", "Муур эмэгтэй", "Тэнэгүүд яагаад дурладаг вэ?" зэрэг олон бүтээлээрээ үзэгчдийн  танил болсон тэрээр өдгөө 62 настай нэвтрүүлгийн хөтлөгч Жэй Леногийн өөдөөс инээмсэглэн тухласнаар уг  шоу нэвтрүүлгийг эхэлсэн байна. Хөтлөгч LBD-ийн гоёмсог хар даашинзаар гангарсан Холлийг өнгөрөгч Оскарын шагнал гардуулах ёслол дээр дур булаам даашинз өмссөн байсан. "Та энэ удаа ч мөн  чамин сонголтоор  намайг болон үзэгчийг маань гайхашрууллаа" хэмээх яриагаар ярилцлагаа өрнүүлсэн аж. Холли Лос-Анжелост болсон өнгөрөгч Оскарын шагнал гардуулах ёслол дээр "Versace"-ийн этгээд атлаа хээнцэр маягийн урт даашинзаар олны нүдийг хужирласан юм.

Бондын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг тэрээр ярилцлагынхаа үеэр "Би өөртөө зохьсон, ихэвчлэн сонгодог маягийн даашинзнуудыг худалдаж авдаг. Энэ жилийн Оскараар өмссөн "Donatella Versace"-ийн даашинзыг би хараад л уулга алдасан. Тэгээд л хүндтэй арга хэмжээнд оролцоход хамгийн тохиромжтой, дур булаам харагдана гэдэгт итгэлтэй байсан шүү" гэжээ.

Түүнчлэн Холли мөн уг шоуны үеэр ирэх онд нээлтээ хийх найруулагч Брайн Сингерийн "X Men: Days Of Future Past movie"кинонд тоглохоор болсон талаараа үзэгчдэд сонирхуулсан байна. 1986 онд "Дэлхийн мисс" тэмцээнд оролцон урлагт хөл тавих гараагаа эхлэж байсан 46 настай Холли алдарт Жеймс Бондын 2002 онд үзэгчдийн хүртээл болж байсан "Die Another Day"-д тоглож байжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

No comments:

Post a Comment