Анх iOS 7 -г гарснаас нь хойш ашиглаж байсан учраас зарим нэг давуу болон дутагдалтай талуудыг хуваалцъя гэж бодлоо. Та бүхэнд ч гэсэн өөрсдийн санаа оноо байвал бидэнтэй хуваалцаарай.
1. Хамгийн их таалагдсан зүйл бол Control Center юм.
Таалагдсан: Control Center-т WiFi, Bluetooth, Rotate Block зэргээс гадна Гэрэл, Цаг, Тооны машин, Камер зэрэг аппыг шууд ажилуулж болно. Мөн утас түгжээтэй байхад ч апп ажилуулж байхад ч ашиглаж болно. Түүнчлэн саад болоод байвал идэвхгүй болгож болно.
Таалагдаагүй: Bluetooth болон Rotate нэг их хэрэг болдоггүй. Харин оронд Cellular Data-ийг оруулсан бол илүү дээр байсан гэж бодож байна.
2. Дараа нь Spotlight Search
Таалагдсан: Утасныхаа аль ч дэлгэцэнд байсан доош нь чирэхэд л хайлтын нүд гэрч ирнэ.
Таалагдаагүй: Хайлтын үр дүнд iOS 6 дээр Search Internet болон Wikipedia гэсэн сонголтууд гарч ирдэг байсан. Гэтэл iOS 7 дээр энэ нь алга болсон байна. Тун харамсалтай. Гэхдээ эцэсийн хувилбар дээр гарч ирж ч магадгүй юм.
Camera болон Image App
Таалагдсан: Энэ хоёр Апп дотор Layer нэмж өгсөн явдал хамгийн их таалагдсан. Зургаа дөрвөлжин хэмжээтэй авч болно. Авсан зургаа сар, жил, байршил зэргээр нь шүүж болно.
Таалагдаагүй: байхгүй.
Wallpaper болон Messages App
Таалагдсан: Урьд нь Messages апп дээр бичсэн цаг нь мессэж бүр дээр гардаггүй байсан. Харин энэ удаа баруун тийш чирэхэд цаг нь гарч ирнэ. Wallpaper -ийн хувьд Panorama зураг тавьж болно.
Таалагдаагүй: байхгүй.
Safari болон Calendar
Таалагдсан: Хуанли харахад маш цэгцтэй болсон. Safari бол Private болон Эхлэл нүүр таалагдсан. Ер нь Chrome-той төстэй болсон.
Таалагдаагүй: байхгүй.
Music App
Таалагдсан: Интернэт радио нэмж оруулсан нь үнэхээр их таалагдсан. Мөн өөрийн хүссэн FM-ээ сонсох боломжтой.
Таалагдаагүй: байхгүй.
Бусад
App Store, Weather, Phone, Монгол Keyboard,
Таалагдсан: App Store дээр Near Me гэж оруулсан нь их зүгээр санагдсан. Weather мөн тун гоё интерфестэй болсон.
Таалагдаагүй: Phone апп дээр дугаар оруулаад буцаагаад арилгах товчлуур нь дээр дугаарын ард болсон нь нэг гараар ашиглахад төвөгтэй болсон байна. iOS 6 гарах үед Location хэсэгт Монгол батгсаныг бид бүхэн мэдэж байгаа. Энэ нь удахгүй, keyboard layout гарч магадгүй гэсэн хүлээлт үүсгээд байсан юм. Гэтэл харамсалтай гарсангүй.
За ямартай ч гэсэн өнгөрсөн шөнө хүсэн хүлээсэн шинэ өнгө төрхтэйIOS7 маань албан ёсоор гарлаа. Гайхалтай байна л гэж л хэлье Betaхувилбаруудаа бодвол алдаа бага илүү найдвартай ажиллагаатай гэж найдаж байна. IOS7 дээр монгол гарын драйвер орчихоосой гэж найдаад Apple -руу санал зөндөөн илгээсэн боловч байдаггүй ээ. Хэзээ нэгэн цагт монгол гарын драйвер нэмэгдэнэ гэж найдаж байна.
Олон хэрэглэгч IOS7 албан ёсоор гарахыг хүлээж байсан байх. Зарим нэг нь Beta хувилбарыг нь суулгаад үзчихсэн аль хэдий нь дасчихсан байх.
IOS7 нь iphone 4, ipad2 болон түүний дараагийн загварууд, мөн ipod touch 5 гэсэн хэрэгсэлүүд дээр суугдана. Iphone-ны хувьд бүгд factory unlock байх ёстой. Харин ялтсан симтэй хэрэглэгч суулгасны хэрэггүй. Хэрвээ суулгавал таны сүлжээ орж ирэхгүй болно.
Суулгах 1-р арга.
Шууд утаснаас general >>software update гээд update(шинэчлэл) хийж болно.
2-р арга:
itune 11.1 хувилбарыг компьютертоо татаж суулгана.
Itune 11.1 -ээ суулгасан бол одоо утсаа холбонгуут update хийх үү? гэж асууна. Мэдээж ОК
Миний хувьд 2-р аргаар update хийлээ.
Та IOS7 –г яг одоо суулгахаар шийдсэн бол доорх зүйлүүдийг нэг шалгачихад илүүдэхгүй.
1. Update хийхээс өмнө backup хийсэн байх.
2. Зөөврийн компьютер ашиглаж байгаа бол цэнэгтэй байх
3. Интернэт холболт найдвартай байх.
4. Суулгах заавартайгаа сайн танилцсан байх. (Шаардлагтай гэвэл өөр сайт руу орж, өөр заавар зөвлөгөөтэй танилцаж болно)
Мөн та анх удаа restore update хийж байгаа бол өөртөө итгэлтэй байх, ямар ч эрсдэл гарсан ч түүнийг даах сэтгэлийн тэнхээтэй байх, хамгийн сүүлд нь хөлдөө мөрний хэмжээний зай аваад баруун гараа маузан дээрээ тавиад, зүүн гараараа утсаа барьсан байх. За за энэ бүгд наргиа байлаа. Хэцүү зүйл байхгүй, хэн хүний хийж чадах энгийн зүйл юм. Гагцхүү та заавар зөвлөгөөтэй танилцсан байхад болно. Амжилт
Видео заавар: (Томруулаад HD дээр нь үзээрэй.)
Update хийгдэж дууссаны дараагийн үйлдэл. Зургаар харуулав.
Асуух зүйл байвал. Сэтгэгдэл үлдээгээрэй.
Эх сурвалж Itech http://g-bayaraa.blogspot.com/2013/09/ios-7-update-ios7.html
No comments:
Post a Comment