Sunday, January 12, 2014

40 жил услаагүи бөөрөнхий шилэн доторх эко цэцэрлэг

21 минутын өмнө

80 настай Латимер "битүү таглаж орхивол юу болох бол" гэсэн саваагүй сонирхолын үүднээс 1960 онд анх хүхрийн хүчил агуулагдаж байсан шилэн савыг цэвэрлэн, бордоо хийж үр суулгаад сайтар таглаж орхижээ. Тухайн үед шар айрагны аяганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний ус хийсэн бол 1972 онд 2 дахь усалгаа хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахин нэг ч удаа усалсангүй.

Фотосинтез нь нүүрс усанд агуулагдах энерги хүчилтөрөгчтэй харилцан үйлчилж, нүүрстөрөгчийн давхар исэл, ус, химийн энерги үүсгэдэг хүн болон амьтадын эсийн амьсгалийн эсрэг процесс юм. Гэвч битүү эко систем ялзралд орсон эдийг тусгаарлаж унагахад ч бас эсийн амьсгалыг ашигладаг байна. Ургамал навчин доторхи хлорфилд агуулагдах уургийн тусламжтайгаар нарны гэрлийг шингээж авдаг. Гэрлийн энергийн зарим хэсэг АТР молекулд хадгалагддаг бол бусад хэсэг нь усан дах электроныг суллахад зарцуулагдана.Ургамлын үндэсээр дамжин хөрснөөс шимэгдэх усны чөлөөлөгдсөн электронуудын нөлөөгөөр нүүрстөрөгчийн давхар ислийг нүүрс ус болон хүчилтөрөгч болгон задлах химийн урвал явагдана. Мөн хөрсөнд дэх бактерүүд ургамлаас ялгарах хүчилтөрөгчийг шингээж, ургамалд хэрэгтэй хүчилтөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Мэдээж гэрэлгүй шөнийн цагт фотосинтезийг удирдахын тулд ургамлын эсийн амьсгалах процесс явагдана. Шилэн дэх цэцэрлэг нь тусгаарлагдсан битүү систем учир түүнд агуулагдах ус системийн эргэлтээр дамжин дахин ашиглагдана 

No comments:

Post a Comment