Thursday, March 28, 2013

1964 -2003 оны үеийн Орос орон

Дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулдаг "World Press Photo" арга хэмжээнд тэргүүн болон дэд байрын шагнал авч байсан 1964 -2003 оны үеийн орос орны амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүдийг хүргэж байна. Энд зөвлөлт оросын үеэс шилжилтийн Орос орон хүртлэх дүр зураг буусан байгаа. Бүгд орос гэрэл зурагчдын бүтээл юм.


1. Гэрэл зурагчин Юрий Белинский, ИТАР-ТАСС. 1977 он. 2-р байрын шагналт бүтээл. "Итгэлт найзууд. ЗХУ-ын Ардын жүжигчин Михаил Николаевич Румянцев (алиалагч) зугаалж яваа нь", Ленинград

2. Сергей Васильев, «Вечерний Челябинск» сонин. 1977 он. 1-р байр. "Хүн төрөхүй" цуврал. Челябинск хотын төрөх эмнэлэгт.

3. Макс Альперт, РИА «Новости». 1973 он. Фото найруулага ангилалд 2-р байр. «Зүрх сэтгэл» цуврал. Академич Николай Амосов алдарт зүрхний мэс засалч.

4. Юрий Козырев, The Associated Press. 1999 он. 3-р байр. «Оросын цэргүүд Урус-Мартан хотын дэргэд». Чечень, Орос улс.

5. Павел Кривцов, «Огонёк» сэтгүүл. 1988 он. Өдөр тутмын амьдрал. 1-р байр. «Уйтгартай баяр» цувралаас. Кащенкогийн нэрэмжит сэтгэл мэдрэлийн эмнэлэг, Шинэ жил. Москва.

6. Сергей Киврин, «Советский Союз» сэтгүүл. 1981 он. Спорт. 3-р байр. «Штанг». Хүндийн өргөлтийн дэлхийн аваргын тэмцээн. Лилль, Франц улс.

7. Владимир Вяткин, РИА «Новости». 1983 он. Урлаг ба шинжлэх ухаан. Тусгай байр. «Их театрын хөшигний ард» цувралаас. Станиславский Немирович-Данченкогийн театр. Москва.

8. Игорь Костин, РИА «Новости». 1986 он. Шинжлэх ухаан ба технологи. 1-р байр. «Чернобылийн зуны өдрийн тэмдэглэл». Чернобылийн АЦС-д гарсан осол.

9. Сергей Васильев, ЗХУ-ын сэтгүүлчдын холбоо. 1981 он. Өдөр тутмын амьдрал. 1-р байр. «Тосгоны халуун усны газар» цувралаас. Челябинск муж.

10. Валдис Браунс, «Момент» фотоклуб (Латви). 1977 он. 3-р байр. «Аз жаргалын бороо». Шинэхэн гэрлэгсэд. Латви.

11. Геннадий Копосов, «Огонёк» сэтгүүл. 1964 он. 1-р байр. «–550» хэмээх зураг. Эвенки.

12. Александр Лыскин, «Новости» РИА. 1982 он. Байгаль. 1-р байр. «Чукоток дүрс». Чукоткийн хойг

13. Сергей Васильев, «Вечерний Челябинск» сонин. 1990 он. Тусгай байр. «Бусдын эрхэнд» цуврал.

14. Игорь Гаврилов, «Огонёк» сэтгүүл. 1987 он. Өдөр тутмын амьдрал. 2-р байр. «Төлөөс» цуврал. Насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх газарт. ЗХУ, Вологодск муж.

15. Виктория Ивлева, Photo FOCUS. 1991 он. Шинжлэх ухаан технологийн түүх. 1-р байр. «Чернобыль дотор» цуврал. Курчатовын нэрэмжит Институтын физикч-эрдэмтэд Чернобылийн АЦС-д гарсан ослын үр дагаврыг судлаж байна.


16. Георгий Пинхасов, «Нью-Йорк Таймс» сэтгүүл. 1993 он. Урлаг ба сонирхол. 1-р байр. Хятадын авангард зураачид коммунист дэглэмийг эсэргүйцэн шоглон зуржээ.

17. Лев Шерстенников, «Огонёк» сэтгүүл. 1988 он. Хүмүүс. 3-р байр. «Дуэт». Андрей Сахаров ЗХУ-ын шинжлэх ухааны академийн хурал дээр Анатолий Александровын хамт. Москва.

18. Андрей Соловьев, ИТАР-ТАСС. 1989 он. Түүх. 1-р байр. Серия «Лениний хөшөөний дэргэдэх мянга мянган жагсагчид». Закавказийн үндэстэн хоорондын зөрчил хурцадсан нь. Баку, Азербайжан.

19. Борис Юрченко, The Associated Press. 1988 он. Хүмүүс. 1-р байр. «Дахиад л анхаарлын төвд» нэртэй зураг. Андрей Громыко ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга. Москва.

20. Сергей Максимишин, «Известия» сонин. 2003 он. Урлаг ба сонирхол. 1-р байр. "Гэнэн театрын компани"-ий сайн дурын жүжигчид цай ууж байна. 7-р сэтгэцийн төв. Санкт-Петербург.

21. Александр Земляниченко, The Associated Press. 1996 он. Хүмүүс ангилалд. 3-р байр. «Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил». Борис Ельцин ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн. Ростов-на-Дону.


22. Владимир Веленгурин, «Комсомольская правда» сонин. 2000 он. Түүх. 1-р байр. «Устгал». Чечень, Грозный.

0 comments:

Post a Comment