Friday, March 6, 2015

Леонардо ди Каприо цуу яриаг няцаав

Леонардо ди Каприо цуу яриаг няцаав

20 минутын өмнө


Саяхан гадаадын хэвлэлд 40 настай Америкийн жүжигчин Леонардо ди Каприог 27 настай барбадосс гаралтай дуучин Рианнатай дурлалын паян үүсгэсэн тухай нийтлэгдсэн билээ. Одууд нэг хэсэгтээ энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй юм.

Гэвч саяхан Леогийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг дагаад салахаа байсан хэвлэлийнхний өмнө энэхүү гадуур тарсан цуу яриа нь үнэнд огт нийцэхгүй гэдгийг мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Кэмерон Диас жирэмсэн биш

Кэмерон Диас жирэмсэн биш

46 минутын өмнө

Холливудын жүжигчин Кэмерон Диасын дасгалжуулагч Тэди Басс түүнийг жирэмсэн гэх шинэ мэдээ бол худал зохиол гэдэгт итгэлтэй байгаа гэжээ.

Үүнийг нотлох үүднээс тэрбээр ярихдаа, "Кэмерон фитнесээр хичээллэж, урьдын адил биед нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй, хэвлэлд гарсан мэдээлэл ор тас худлаа" гэж мэдээлсэн байна. Тиймээс Кэмрон Диас жирэмсэн биш болж таарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

Энэ сарын 20-нд нар бүтэн хиртэнэ

Энэ сарын 20-нд нар бүтэн хиртэнэ

57 минутын өмнө

Энэ сарын 20-ны өдөр нарны бүтэн хиртэлт тохиож бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдах гэнэ. Энэ нь 1997 оны гуравдугаар сарын 09-ний хиртэлтээс хойш тохиож байгаа бүтэн хиртэлт юм байна.

Нар бүтэн хиртэх үзэгдэл Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгаар бүрэн ажиглагдах гэнэ. Оросын Уралд энэ үзэгдэл өдрийн 14:42 цагаас эхэлж бүтэн хиртэх нь яг 15:43 цагт тохиогоод 16:41 цагт өндөрлөнө. Энэ үеэр сар нарны 56 хувийг халхлах юм. Нарны ийм хиртэлт 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиосон бол дараагийнх нь 2026 онд болох аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Мянгаа дампуурч, экс эхнэрүүд нь бизнест хөл тавих нь

Мянгаа дампуурч, экс эхнэрүүд нь бизнест хөл тавих нь

1 цаг 14 минутын өмнө

"Алтны магнат" гэх тодотголтой "Монгол газар"-ын баян захирал Ц.Мянганбаяр өр татварын улмаас шүүхээр орж өнгөрсөн сард дампуурлаа зарласан билээ. Түүнийг сайхан хүүхнүүдийн эрлэг гэх бөгөөд экс эхнэрүүд олонтой нэгэн. Одоо отгон эхнэртэйгээ хамт амьдарч байгаа түүний хувьд бизнест хөл тавихааргүй болсон бололтой. 2016 онд Ховд нутгаас сонгуульд нэр дэвшинэ гэсэн нь ч талаар болов. Харин хөрөнгө мөнгөтэй байсан үедээ экс эхнэрүүд болох Д.Пүрэвсүрэн, Д.Ариунцэцэг нарт овоо ахиухан хөрөнгө таслаж, банкинд мөнгө хийж өгсөн гэдэг.

Ийнхүү Ц.Мянганбаяр дампуурсан эл үед эксүүд нь өөрсдийн гэсэн нэрийн бизнесээ эхлүүлж бизнесийн салбарт хөл тавьж байгаагаа олон нийтэд дуулгаад байна. Пүүжээ шоу бизнест хөл тавих гэж байгаагаа зарлаад авсан. Нөхрөө халамжлан, хүүхдээ асарч, жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч эхэлсэн тэрбээр гадаадаас загвар өмсөгчид урьж, ирэх тавдугаар сард дотуур хувцасны том шоу хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Харин ард түмний миссээр тодорсон Д.Ариунцэцэг нь "Хайрмаа" нэртэй агентлагаа байгуулахаар болсон сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn

У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дахин хамтдаа

У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар дахин хамтдаа

22 минутын өмнө

Одоогоос олон жилийн өмнө дуучин У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар хослон дуулаачдыг тэргүүлж магнайлж явсан билээ. Тухайн үед "Сэтгэлийн үг", "Мөрөөдлийн дуу" зэрэг уран бүтээлээрээ олонд танигдаж байсан тэд тус тусын уран бүтээлээ хөөж, Гавьяат хэмээх эрхэм алдрыг хүртсэн.

Чимээгүй байж байгаад нэг жинтэй уран бүтээлийг сонсогчдодоо толиуулдаг тэдний хувьд 23 жилийн өмнө дуулж байсан "Сэтгэлийн үг" дуугаа саяхнаас эргээд хамтран дуулж эхэлжээ. Тэгвэл эл дууныхаа нэрээр нэрлэсэн цомгийг өлгийдөж авах гээд хоёр гавьяат маань түмэн завгүй яваа аж. Мөн цаашид хамтарч уран бүтээлийн тайлан тоглолт хийх талаараа ч ярилцаад амжсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Эмийн хэрэглээ болон үнээрээ манай улс дэлхийд ”толгой цохидог”

Эмийн хэрэглээ болон үнээрээ манай улс дэлхийд "толгой цохидог"

42 минутын өмнө

Хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг монголчууд гаднаас импортолдог учраас эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж. Дэлхий нийтэд хоёр тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Монголчуудын хувьд ч ийм байдал тулгарч байгааг үгүйсгэх аргагүй. Иймд эмийн уян хатан үнийн бодлого баримталж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болжээ. Бид энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Иргэдэд очих эмийн хүртээмжийг сайжруулж, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хэт өндөр биш өртгөөр хүргэх боломжийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр гишүүд импортын эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж шүүмжилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Аймшигт осол гаргасан жолооч давж заалдана

Аймшигт осол гаргасан жолооч давж заалдана

31 минутын өмнө

Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан автобус "Цонжин болдог" орчимд буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндаваагийн адаг зам дээр осолдож, долоон хүн нас барсан хэрэг гарсан билээ.

Тэрхүү автобусыг жолоодож явсан "Дайчин сүх" компанийн автобусны жолооч С.Болдбаатарт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс ийнхүү осол гаргасан гэж буруутган есөн жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх шийтгэлийг оноосон юм.

Тэгвэл тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргажээ. Дээрх ослын улмаас долоон хүний амь нас хохирч, есөн хүн хүнд бэртэж, 13 хүн хөнгөн бэртсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn