Tuesday, March 12, 2013

Малчдад туслах аянд 55 сая төгрөг бүрджээ

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:46 pm

malchdad_tuslamjМонгол Улсын Ерөнхий­лөгч­ийн санаа­ч­илг­аар өвөлжилт  хүндэрсэн аймгууд­­ын малчдад туслах сайн дурын аяныг  эхлүүлсэн. Энэ хүрээнд НЗДТГ-аас өөр­ийн харьяа байгууллагууд­ын ажилч­дыг нэг өдрийн цалингаа хандив­лахыг уриалсан билээ. Нийс­­лэл­ийн төр засгийн 90 гаруй байгуул­лагын 66 нь энэхүү аянд идэвхтэй оролцож 55 сая төгрөг бүр­дүүлж, олгох­оор болжээ.

Харин үлдсэн байгуул­лагууд ямар ч тусламж өгөөгүй бөгөөд орол­цох үгүй нь ч тодорхой бус байгаа аж. Тиймээс НИТХ-ын дарга Д.Бат­тулга аянд орол­ц­оогүй байгуул­­­ла­гуу­дад хандан анхаар­уулга гар­гаж, малчдад туслах аянд идэвх­тэй оролцохыг уриаллаа.

No comments:

Post a Comment