Tuesday, March 12, 2013

ЕБШ-ын бүртгэл сарын дараа дуусна

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:37 pm

images ЕБШ-ын бүртгэл эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоогийн байдлаар 7000 гаруй сурагч бүртгүүлээд байгаа аж. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бүртгэлийн явц хэвийн явагдаж байгааг харуулж байгаа гэнэ.

Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусах ч төгсөх ангийн сурагчдыг бүртгэлдээ аль болох эрт хамрагдахыг сануулж байна. Учир нь бүртгэлийн хугацаа дуусах дөхөх тусам Боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны ачаалал эрс нэмэгддэг ажээ.

Дашрамд дурьдахад, Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 40000 орчим сурагч төгсөж байгаа юм байна.

Г.Сонор.ugluu.mn

No comments:

Post a Comment