Friday, March 15, 2013

О.Байгаль “Best of classics”-ыг толилуулна

О.Байгаль "Best of classics"-ыг толилуулна


Залуу уран бүтээлчийн ээлжит "Best of classics" тоглолт Central tower-ийн "Монет" ресторанд энэ сарын 22-нд тохиох бөгөөд хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар хамтран үзэгчдэд тансаг аялгуугаар бэлэг барих юм байна.

"Монет" рестораныг сонгосон нь учиртай гэнэ. Цөөн тооны үзэгчдэд сонгодог хөгжмийн аялгуун дор тансаг үдшийг мэдрүүлэхээр уг сонголтыг хийжээ.

Энэ удаагийн тоглолтод хийлч О.Байгалиас гадна Гавьяат, дуучин Э.Амартүвшин оролцож, П.Чайковский, Н.Жанцанноров, А.Глазунов, Ж.Чулуун, Ж.Массанет, А.Бородин зэрэг дэлхийн болон монголын сонгодгуудын бүтээлээс эгшиглүүлэх нь ээ.

Уран бүтээлчид тоглолтыг үзэхээр ирэх зочдыг гоёлын даашинз, эрвээхэй зангиагаар гоёхыг санал болгож байсан шүү. Оройн тансаг зоог багтсан тоглолтын тасалбар 150 мянган төгрөг юм байна.

Г.ДАША

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment