Tuesday, March 12, 2013

Л.Гантөмөр сайд “урважээ”

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 1:15 pm

Ugluunii_sonin

208506_349089801866587_550898643_nАлбан тушаалд очсон АН-ынхан журмын нөхдөө жийгээд өөр намынханд тал засаад эхэлжээ.

БШУ-ны сайд Л.Гантөмөр Багш нарын баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгийг цэцэрлэг сургуулийн багш нарт өгчээ. Гэтэл эл шагналыг нь МАН-ын угшилтай ИТХ-ын гишүүд, дүүргийн МАН-ын хорооны ажилтан нь  очиж гардуулсан нь олныг гайхшируулсан аж.

Харин шагнал авсан нөхөд "МАН-ынхан бидний хөдөлмөр бүтээлийг үнэлж байна гэсэн чинь АН-ын угшилтай Л.Гантөмөр сайд шагналыг явуулж. Салбарын сайд маань МАН-д урвачихсан юм болов уу" хэмээн нэг хэсэгтээ л шуугижээ. Л.Гантөмөр сайд салбарыхныгаа шагнасны ч буруу гэж юу байх вэ.

Хамгийн гол нь улстөрд урвалт шарвалт ихэссэн болохоор иргэд хүртэл ийнхүү УИХ-ын гишүүдээр хошигнодог болжээ.

0 comments:

Post a Comment