Wednesday, March 13, 2013

Хөшөөтөөс хөлжигсөд Хятадын тэргүүн баячуудын тоонд оржээ

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 11:03 am

Ugluunii_sonin

hushuuttiinХөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулах тухай ярьсаар даруй хоёр парламентын  нүүр  үз­лээ. Энэ хооронд коксжих нүүрс­ний тэрбум гаруй тонн нөөцтэй уг ордыг эзэмшдэг хятадууд БНХАУ-ын тэр­гүүн баячуудын эгнээнд оржээ.

Тодруулбал, "Mongolian Energy Corporation" буюу "Мон Эн Ко" компанийн эзэн Лью Ченлин хэмээх хятад эр 25 тэрбум хонгконг долларын хөрөнгөөрөө 2012-2013 онд Хятадын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болсон байна. Энэ эр саяхан Хятадын то­моохон хэвлэлд "2015 он гэхэд Хөшөөтийн ордоос 15 сая тонн коксжих нүүрсийг Шинжаан руу гаргасан байх болно" гэж ярьсан байх юм.

Монголын баруун хилд тун ойр байршилтай, уул геологийн асар их болом­жит нөхцөлтэй /ил аргаар олборлох боломжтой/ Хө­шөөтийн ордыг ашиглах болсон түүх нь угаасаа ээд­рээтэй байсан. Тэгвэл энэ ээдрээний тоог нэмэх нэг асуудал өнгөрсөн оны сүүлчээс ил болсон ч олон ний­тэд мэдэгдэлгүй өнгөрсөн аж.

2007 онд "Мон Эн Ко" компани хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг Эрдэс баялгийн зөвлөл дэмжиж, АМГ-ын дарга тушаалаараа баталж  өгчээ. Өөрөөр хэлбэл, монголчууд Хөшөөтийн ор­дыг өдий хэмжээний нөөц­тэй гэж итгэж байсан.

Гэтэл "Блүүмберг" агент­лаг "Мон Эн Ко" компани Австралийн "Лейтон"-той хамтран Хөшөөтөөс нүүрс олборлох гэрээ байгуулсан гэж мэдээлсэн. Хамгийн гол нь гэрээнд нийт 460 сая тонн нүүрс олборлох бөгөөд гэрээний өртөг 220 сая ам.доллар байх тухай "Лейтон" компани мэ­дэгд­сэнийг дам­жуулсан аж.

Тэгэхээр хятадууд Хө­шөөтийн ордод бүрэн хя­налтаа тогтоосон төдийгүй, Монголын Засгийн газарт нөөцийн хэмжээ, олборлох нөхцөлийн талаар мэдээлэл тун бүрхэг байдаг гэсэн үг. Үүнээс гадна, "Мон Эн Ко" компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчдийн  дунд ганц ч монгол хүн байхгүй гэдэг нь саяхан ил болсон.

Уг нь УИХ-ын нэр бүхий гишүүд Хөшөөтийг стратегийн орд болгож, "Мон Эн Ко"-гийн гэрээг эргэн харах ёстой гэдэг ч хүчирдэггүй.  Үүнээс харахад манай төрийнхөн "Мон Эн Ко"-гийн өгөөшийг үмхсэн гэдэг яриа оргүй зүйл биш бололтой.

Г.Амартүвшин

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 36

No comments:

Post a Comment