Friday, March 15, 2013

Лил Уэйн дахин эмнэлэгт хүргэгдэв

Лил Уэйн дахин эмнэлэгт хүргэгдэв

Хип хоп хөгжмийн ертөнцийн од Лил Уэйн өнгөрөгч мягмар гаригт Лос-Анжелост клипний зураг авалтын дундуур ухаан алдсанаас хотын "Cedars-Sinai" эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр рэппэр Ники Минажтай хамтран дуулсан "High School" дууныхаа клипний зураг авалтын үеэр ийнхүү эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин түүний биеийн байдал одоогоор сайн байгаа тухай TMZ мэдээлжээ.

Түүнийг ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Харин тэрээр эмнэлэгээс гарсны дараа өөрийнх нь биеийн байдал сайн байгаа тухай Twitter-тээ мэдээлсэн байна. Лил Уэйн өнгөрөгч оны аравдугаар сарын дундуур мөн толгой нь хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм байна. "Tha Block Is Hot" цомгоороо сонсогчдын танил болсон тэрээр хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сард "I Am Not a Human Being II" цомгоо гаргасан байна.

Э.АНХТУЯА


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment