Thursday, March 28, 2013

Амтат аялал

Нэгэн тогооч Камбож улсыг зорин аялал хийжээ. Тэрээр энэ аялалаа бидэнтэй хуваалцахыг хүссэн бөгөөд аялалын талаар гэрэл зураг, хаагуур ямар аялал хийсэн, ямар хоол амсаж үзсэн гэх мэт сонирхолтой тэмдэглэлийг бичсэн байна. Ингээд Камбожид хийсэн энэ залуугийн амтат аялалын талаар хүлээн авцгаая.

Сием Риепагаас Сиануквиль (Sihanoukville) хүрэхийн тулд  Камбожийн хойд хэсгээс өмнөд хэсэг хүртэл нэлээд зам туулах шаардлага гарна. Эхлээд автобус Пномпень ордог бөгөөд харин дараа нь эндээс Сиамын тохой дахь бяцхан арал дээр ирдэг байна. Энэхүү урт хугацааны аялал 12-15 цагийн турш үргэлжилдэг хэдий ч хүрэх газраа хүрсний дараа хэзээ ч харамсахгүй.

www.caak.mn

Цэвэрхэн, тунгалаг далай, элсэн арал, халуун нар, найрсаг хүмүүс болон олон үндэстний хоол гээд л үнэхээр сэтгэл татам гайхалтай зүйлс бий. Харин чимээ ихтэй, шоу цэнгээнд дуртай хүмүүсийн сэтгэл бага зэрэг гундуухан байх болов уу. Хотын шуугиантай амьдрал, ажлын их ачааллаас ядарсан хүмүүс энэхүү арал дээр ирж амарвал үнэхээр алжаалаа тайлах болмжтой гэнэ.


www.caak.mn

Эргийн хажууд дүүрэн кафе бий.

www.caak.mn


Байгууллага бүр өөрийн гэсэн тусгай сандлуудыг гаргаж тавьдаг бөгөөд орлого олохын тулд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахыг ихээхэн хичээдэг байна.

www.caak.mn


www.caak.mn


Мах болон ногоотой гурилтай шөл.

www.caak.mn


Буурцагны махтай шөл.

www.caak.mn


Хэрвээ нэгдүгээр хоол идмээргүй байвал загас амсаад үзэж болох юм. Энгийн загасыг сүмсээр амталж, шарсан нь үнэхээр амттай байдаг.

www.caak.mn


Хавч заавал амсаад үзээрэй. Үнэхээр сайхан амттай.

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Хоолоо үйлчлүүлэгчийн нүдэн дээр хийж бэлтгэдэг.

www.caak.mn


www.caak.mn


Далайн эргэн дээр өглөөний зоогоо барих нь надад маш их таалагдсан. 1 доллараар 4 ширхэг наймаалж худалдаж авдаг бөгөөд үүнийг сүмсээр амталдаг байна.

www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Энэ арлын нөгөө хэсэгт нь Сиануквильд ирсэн Камбожууд өөрсдөө амардаг учир бүх үйлчилгээ нь тэдний сэтгэл санаанд нийцүүлсэн байдаг. Кафе нь хүртэл илүү хялбарчилсан, хялбар байдаг.

www.caak.mn


Харин тэдний хувьд өндөг их хэмжээгээр хэрэглэдэг.

www.caak.mn


Энэ бол ууран дээр болгох гэж буй амтат мантуун бууз.

www.caak.mn


Заримдаа шарчихсан ч байдаг.

www.caak.mn


Будаа, шош, ногоо.

www.caak.mn


www.caak.mn


Арал дэр эрт харанхуй болдог ч харанхуй болоод арлын амьдрал зогсдоггүй.

www.caak.mn


Бүх кафенууд шарсан үхрийн мах идэх саналыг тавьж эхэлдэг. Кафегаас зориулалтын хүнсний хайрцгийг гаргаж тавьдаг бөгөөд үүнд мах, загас, хавч, дун гэх мэт зүйлс бий.

www.caak.mn


Таалагдсан зүйл рүүгээ заахад л тэд танд шараад өгчихнө.

www.caak.mn


8 долларын үнэтэй хоол гэхэд хангалттай цадаж болохоор байлаа.

www.caak.mn


Мөн оройн цагаар кафены гадаа биеэ үнэлэгчид ирж үйлчлүүлэгчээ хайдаг.

www.caak.mn


Харин харанхуй болсны дараа ширээн дээр лаа эсвэл гэрэл асааж өгдөг учир шар айраг уунгаа байгалийн сайхныг биширч болно.

www.caak.mn


10-11 цагийн үед ихэнхи үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьдаг учир цөөхөн тооны хүмүүс л ажилаа хийхээр үлддэг. Гэхдээ маргааш өглөө нь үүрээр амьдрал эхэлдэг.

Ногооны худалдаа.

www.caak.mn


Махан бүтээгдэхүүн

www.caak.mn


Загас

www.caak.mn


Маргааш мөн л найрсаг хүмүүс таны эргэн тойрныг хүрээлэх болно. Ер нь Сиануквиль (Sihanoukville) нь аялал хийхэд тохиромжтой газар бөгөөд хэзээ ч хэн нэгэн таныг гомдоохгүй.

Сиануквильд бид төлөвлөснөөсөө урт хугацаанд байсан ч харимааргүй санагдаж байлаа. Хэрвээ надад дахин дуртай газруудаараа аялах боломж олдвол Сиануквиль руу заавал дахин очих болно.

www.caak.mn

0 comments:

Post a Comment