Friday, March 29, 2013

Майли Сайрус твитэрээр дургүйцлээ илэрхийлжээ

Майли Сайрус твитэрээр дургүйцлээ илэрхийлжээ

Өдгөө 20 настай залуу дуучин, жүжигчин Майли Сайрус 2007 онд Ник Жонастай болзож хайрын романс дэлгэсэн нь тухайн үед шүтэн бишрэгчдийнх нь дунд ихээхэн шуугиан тариад байсан юм. Харин түүнийг саяхан сүйт залуу Лиам Хемсворттой муудалцаж хуримын ёслолоо цуцалсны дараа экс найз залуу Никтэй болзож байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Гэтэл Никтэй эргэн харилцаа тогтоож байгаа талаар мэдээлэл цацагдсаны дараа Майли дээрх цуурхалыг үгүйсгэж байгаагаа өөрийн твиттерээр өчигдөр мэдэгдсэн байна. 

Тэрээр "Би Никтэй энэ жил ганц ч удаа уулзаагүй" хэмээн бичсэн бол түүнийг зарим шар хэвлэлүүд энэ долоо хоногийн эхээр экс хосуудыг хамтдаа Лос-Анжелост болсон үдэшлэгт очсон хэмээн мэдээлсэн аж. Түүнээс гадна Майли өөрийнх нь талаар дээрх худлаа мэдээлэлд маш их уурлаж Лиамтай хамт Филиппинрүү аялалаар яваад ирсэн тухайгаа фэнүүдтэйгээ ийнхүү хуваалцсан байна.

Э.АНХТУЯА




 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment