Wednesday, March 13, 2013

Энэ улсын ерөнхий прокурор намайг томилсон

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 2:22 pm

doogiin tom tolgoit_1 Шинэчлэлийн засгийн буянаар шинэ дарга нарт хууль үйлчлэхгүй болсон тул Монгол төрийн хариуцлагатай алба хашиж байгаа эрхэм сайд, ерөнхий прокурор хоёрт хандаж үгээ бичлээ.

Эрт урдын цагт биш энэ цагт, ширээний ард суусан засгийн үед биш шинэчлэл хийх засгийн үед ХААИС-ийн Нийгэм эдийн засгийн проректор гэх Т.Даваажав  Их сургуулийн Ректороосоо илүү их эрх мэдэл эдэлж буй. Тэрээр "Ректор намайг энэ албанд тавиагүй энэ улсын ерөнхий прокурор намайг томилсон юм" хэмээн нэлээдгүй пээдийдэг гэнэ. Бусдын ажлыг үгүйсгэж, өөрийнхөө ажлыг дүвийлгэдэг энэ эрхэм "Шалгана, шоронд хийнэ" гэсэн 2 үгээр ажлаа явуулж, их сургуулийг, эрлэг номун хааны ордон болгож байгаа тухай ойртсон, хавьтсан болгон нь халшран ярьдаг юм билээ.

Ийнхүү сүрдүүлж байхад ил хэлэх эрхэм мэдээж ховор. Тиймээс сонссон дуулсанаа томилуулсан, томилсон хоёр эрхэмд ийн хүргэх гэсэн юм. Улсын сургуулийг айдсын ордон болгоод буй Т.Даваажав гэх эрхэмээ донгодоно уу, учирлана уу "тануусын" дур мэдэх хэрэг биз.

 Ямартай ч амьдралд хөл тавьж буй оюутан залууст хүмүүжил, эрдэм мэдлэг олох өргөөг хүний бөгс ухах там болгож байгааг болиулаад аль.

Н.Чинзориг

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 15

No comments:

Post a Comment