Wednesday, March 13, 2013

Тэмээн полочид аваргаа шалгарууллаа

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 3:06 pm

18362 Монголын үндэсний брэндын нэг бол яах аргагүй  "Тэмээн поло".  Дэлхийд нэн ховордож буй хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалах өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго бүхий шинэ менежмент юм. Энэ удаагийн Монгол брэнд тэмээн поло наадам спортыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвлийн спортын төрлийг дэмжин хөгжүүлэх замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Улсын Их Хурлын гишүүн, монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбооны тэргүүн Ц.Оюунбаатар Тэмээн поло тэмцээнийг анх санаачлан сүүлийн 10 гаруй жил "Тэмээн поло" фестивалыг зохион байгуулж байна. Энэ  хүрээнд ганцхан тэмээн поло тэмцээнээс гадна хурдан тэмээний  уралдаан, тэмээний ноосон болон сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,  соёл урлагийн үзүүлбэрүүдийг зохион байгуулсаар байна. Тэмээний хувьд маш ашигтай амьтан. Сүү нь хамгийн тослог, ноос нь торгон зөөлөн, мах нь шимтэй. Ингэхээр тэмээний бүтээгдэхүүнийг олонд мэдүүлж дэлхийн брэнд болгох хэрэгтэй. Тэмээг олон нийтийн анхааралд хүргэж спорт, уралдааныг өргөн дэлгэрүүлж, ноос,сүүний үнэ өртгийг дээшлүүлсэнээр малчдын тэмээ өсгөх хүсэл эрмэлзэл эрс нэмэгдэж 10-хан жилийн дотор 100 гаруй мянгаар нэмэгдсэн юм. Энэ гавъяаг төрийн яам, гэхээс тэмээний төлөө сэтгэл зүтгэлээ гаргаж зүтгэж буй ТББус ганцхан байгуулаг юмаа. Монголын тэмээн поло, спорт уралдаан, аялалын холбооныхны маргашгүй гавъяа зүтгэл юм. Харин 2013 оноос Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас дэмжиж хамтарч буй нь саашаалтай.

            3 сарын 9,10 ны амралтын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ суман дах "Чингисийн хөшөө" цогцолбор-т Монголын тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо "Тэмээн поло-2013" өвлийн фестиваль Монголын үндэсний баяр наадам амжилтай болж өнгөрлөө. Мөн тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн болон тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээтэй зураг авахуулах үйлчилгээ, халуун хоол, ахуйн үйлчилгээ, тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, тэмээ унуулах зэргээр иргэдэд үйлчилсэн байна. Тухайн наадамд нийт 6 аймгын 20 сумдуудаас 200 орчим тэмээ ирж Хурдан тэмээн уралдаан, тэмээн хөгжөөнт буухай тэмцээн, Сайхан тэмээтэй хос болон тэмээн поло тэмцээнд оролцож шагнал байруудаа авлаа. Эндээс тэмээн поло тэмцээнд нийт 12 баг тамирчид оролцсоноос нэгдүгээр байранд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын баг Хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Манлай сумын баг Гуравдугаар байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын баг  болон  Тусгай байруудыг өмнөговь аймгийн Мандал-овоо Ханхонгол сумын баг тамирчид тус тус шалгарч 10 сая төгрөгийн шагналыг хүртэв.

Ю.Мэргүүтэй

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 79

No comments:

Post a Comment