Tuesday, March 12, 2013

Николас Мадуро өөрийгөө Чавесын хүү гэжээ

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 5:16 pm

Ugluunii_sonin

600431_349108105198090_1424770788_nВенесуэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч, өдгөө төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж буй Николас Мадуро өөрийгөө ухааны цар хүрээгээрээ Уго Чавесын хаана ч хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр "Ухаан санаа, түүхэн хүчээр нь харьцуулбал би Чавестай эн зэрэгцэж чадахгүй" гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ тэрбээр Чавесыг өөрт нь итгэдэг байсан, өөрийнхөө залгамжлагч болгосонд бахархдагаа ярьсан байна. Мадуро өөрийгөө Чавесын хүү гэж үздэг гэжээ.

Дашрамд дурдахад Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 14-нд болно. Уг сонгуульд сөрөг хүчнээс Уго Чавесын гол өрсөлдөгч байсан Энрике Каприлес оролцохоор болжээ.

0 comments:

Post a Comment