1976 онд Ямайкийн гэрэл зурагчин Дэвид Бернетт (David Burnett) "Time" сэтгүүлийн заавраар анх удаа Боб Марлигийн хөрөг зургийг дарж байжээ. Регги дуучин Боб Марли бусдыг татах чадвартай байсан учир Дэвид, Бобын Европ даяар хийсэн "Exodus" аялалын туршид дагаж явсан байна. Дэвидийн хийсэн гэрэл зургуудын ердөө л хэдэн ширхэг нь "Time" сэтгүүлийн нүүрэнд гарсан аж. Харин бусад зургууд нь буюу 200 орчим зураг нь "Эгдүүцэх сэтгэл" хэмээх нэрийн дор тусгайлан хэвлэгдэн гарч байжээ.

Энэхүү сэтгүүлээс Бобын амьдрал, төрсөн нутгаа хэрхэн орхин явсан болон 1981 онд азгүй тохиолдлоор нас барсан түүний талаар бага ч болов мэдэж болох юм. Хэдийгээр Дэвидийн үндсэн үүрэг нь Бобын гэрэл зургийг дарах байсан ч тэрээр регги соёлын Питер Тош, Ли Скретч Перри, Бернинг Спир болон Рас Майкл гэх зэрэг оргил өөд тэмүүлж буй дуучдын гэрэл зургийг ч дарсан байна. "Эгдүүцсэн сэтгэл" гэрэл зургийн цуглуулга нь түүх өгүүлсэн гайхалтай гэрэл зургууд юм. Ингээд "Эгдүүцсэн сэтгэл" цуглуулгын багаахан хэсгээс хүлээн авцгаая.
Мэдээ нэмсэн: xerox
0 comments:
Post a Comment