Saturday, March 9, 2013

Холливудын бизнесмен

Холливудын бизнесмен

Кино ертөнцийн нэрт од Брэд Питт сүүлийн үед бас нэгэн авьяасаа нээж, тавилгын бизнес эрхлэх болсон билээ. Тавилгын дизайн, хэв маягийг судлах болсон тэрээр сүүлийн үед эд хогшил худалдаалдаг Парисын зарим нэг дэлгүүрээс салахаа больсон гэнэ. Өдгөө 49 настай нэрт од өнгөрөгч арваннэгдүгээр сард Францын тавилгын дизайнер Франк Полларотай хамтран Нью-Йоркод тавилгынхаа эхний коллекцийг гаргаад байгаа юм. Түүнчлэн Жоли, Брэд нар Францын зүүн өмнөд хэсэгт орших Миравалийн эдлэнг худалдаж авснаасаа хойш сайн чанарын дарс хийж эхэлсэн байгаа. Францын дарсны мэргэжилтэн Марк Перретэй хамтран ажилласан тэд "Chateau Miraval" дарсаа интернэтээр худалдаалж байгаа билээ.

Брэд Питт авьяаслаг бизнесмэн бололтой шүү. 

Э.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment