Thursday, March 28, 2013

Монгол манлайлагч

Монгол манлайлагч

1 цаг 2 минутын өмнө

Монгол сурагч Массачусетсийн Технологийн их сургуульд тэнцжээ


Монголын нийт 20 сурагчийн дунд анх удаа явуулсан Mассачусетсийн "edX" онлайн хичээлд 15 настай, Сант сургуулийн сурагч М.Баттүшиг хүү 100 оноотой суралцаж Массачусетсийн Технологийн их сургуульд тэнцсэн байна. Ийнхүү дэлхийн нэртэй сургуульд тэнцсэнээр  тэрээр  "edX" онлайн хичээлийн хамгийн өндөр оноо авсан олон улсын 320 сурагчийн нэг болж байгаа нь энэ аж.

Түүнчлэн Баттүшиг сургуулийн эрдэмтэн, докторуудыг гайшхруулж IT чиглэлийн ирээдүйтэй боловсон хүчин болно гэсэн өндөр үнэлгээг авч чадсан байна. Тэрэр мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр МУИС-ын Физик электроникийн сургууль дээр амжилттай болж өндөрлөсөн Монгол улсын гавъяат багш Ц.Хандын нэрэмжит XIII олимпиадад оролцож, 11-р ангийн 112 сурагчаас нэгдүгээр байр эзэлж байжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment